Пампкинтай/хулуутай , үзэм, чангаанзтай кекс

1 стакан үрсэн хулуу , 1/2- 1 стакан элсэн чихэр , 1 өндөг ,  үзэм чангаанз тус бүр 1 атга , 1 жижиг халбага хөвсийлгөгч , 1 жижиг халбага корица , 1 стакан гурил , 1/4 стакан ургамалын тос , 2-3 жижиг халбага хүүхдийн будаа-манны каш.

Үзэм чангаанзаа халуун бүлээн усанд түр дэвтээгээд шүүж авна . Чангаанзаа жижиглэж хэрчинэ . Би чангаанзны оронд хатаасан ананас хийлээ .

Хулуугаа хальс , үрнээс нь цэвэрлээд үрүүлээр үрж бэлдэнэ .

Хулуу , үзэм , чангаанз ба элсэн чихрээ савандаа хийгээд 1 өндгөө хийгээд хутгана . Би 1 стакан нэг их дүүрэн биш элсэн чихэр хийлээ .

Ургамалын тос , корица , хөвсийлгөгчөө хийж сайн хутгаад гурилаа шигшиж хийнэ . Хүүхдүүд  корицанд дургүй болохоор хийгээгүй .

Хэвэндээ манны каш цацаад зуурмагаа хийнэ . Урьдчилан халаасан зууханд 180 хэмд 30-40 минут буюу сайхан шаргал болтол нь шарна . Би 30 минут шараад 5 минут унтрааж байлгаад авлаа .

Нэг л их сахартай , шоколадтай , кремтэй амттан хийж байснаас амттанаа хүртэл эрүүл , ашигтай бас амттай байдлаар хийж байх зорилт тавин ажиллаж байгаа би  :р

Эх сурвалж : forum.say7.info Кекс тыквенный с сухофруктами .

Жич : орос нэрнээс нь харахад заавал үзэм чангаанз гэлтгүй бусад хатаасан жимснүүдийг ч ашиглаж болох байгаа биз ???

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Сафо

цооооооо

Сафо

намь намь шинэ жил хүртэл бариу иртүүзтэй багшээгээ бодноо

Сафо

жил болгоны халловийнаар зугаатай жаргалтай байдаг байжүлээ энэ жил ч ганцаараа буудлын өрөөнд тэмдэглэх нь дээ хммм

scorpio

сайхан харагдаж байна

goyeej

Сафо : Би ч бас бариу иртүүзтэй багштай болмоор л байна , төрөхөөс өмнө хичээллэж байсан бариу иртүүзтэй багшийн маань фитнесс клуб хаашаа ч юм нүүгээд алга болчихож ...

goyeej

Сафо : пай буудлын өрөө ч гэх шиг , гадаадад байх нь дээ мань хүн :р
Скорпио : Баярлалаа :р

Алимхан

идий л даа

Tseegii (зочин)

Ямар гоё юм бэ. Заавал хийнэ ээ. Гоё ээжийн заавар амьдралд их ойр, манайх шиг янз бүрийн хэмжигчгүй айлд амар байдын. Баярлалаа.

goyeej

Алимхан : ид ид пожалуйста :)
Цээгий : харин тиймээ манайд ч тийм нарийн нандин юм байхгуй , нэг аяга , нэг халбага гэж хэмжсэн юмнууд ч амар л даа :))

uugii (зочин)

ene koritsa gej ymarhu amttai yum bdag we zawal hiih estoi yu goy eej ee?

goyeej

их хурц амттай , бараг хийгээгуй нь дээрээ манай хуухдууд лав дургуй ...хийсэн ч оросууд 1 халбага гэсэн бол талыг л хийхэд болно

nrgl (зочин)

huulgugch gej baking powder uu danbaoli yumuu ai :) huluunii orond luuvan hiichuul yahol :)

goyeej

baking powder . би бас яг луувантай хийж туршина гэж бодож байгаа , оросууд луувантай торт гэж хуртэл хийгээд байдаг юм чинь кексэнд ч гоё болох байх :)

nrgl (зочин)

bayarlalaaa :) zuurmag ni shingenduu digsen murtuu bas jaah bagaduu boldog uu :)
anh udaa hiih geed ovenoo halaajiin.zuurmag maani shingenduu tgd bas jaahanduu baigaa zuvuu :)

pls add me YM ;)

nrgl (зочин)

hevend maani bagadtsooooo :) ninkeeen bolts:)
esuul manai huuhed ovenii haalgiig neegeed huuhuu baichvuu? yag yundaa bn goyo eejee :) amt ni bol stoooo goyo :)
chamiih shig iim hevend huuguud ene zuurmag iim goyo tom boloodeenuu yagaadiin?
hariu gusiii :)
bas ter YM-t nemehiig gusiii :)

goyeej

Зуурмаг шингэн болох ёсгуй , хэт шингэдвэл бас сайн хоодоггуй , ер нь энэ орц бол их л бага юм билээ , дараа хийвэл бараг 2-оор хиймээр санагдсан . энэ нарийхан хэв болохоор их том харагдаад байж магадгуй . Бас дайсны цэргууд боломж л олдвол духовкны хаалга нээх оролдлого хийдэг :))

lkhagvaa (зочин)

Goy eejid bayrallaa zaaval hiij uznee huvsiilgugch gedeg ni huulgugch mun bizdee.

goyeej

Данбаоли энэ тэр шиг хоолгогч биш шдээ , торт кексний ховсийлгогч тусдаа шуу :))

ajilsag eej (зочин)

Sain btsgana uu ? bi luuvantai hiij uzsen unen tasarhai amttai goyo bson shuu jor ni arai uur German saitaas avsan ..oiriin hed honog tanaihaas salahgui dagaj hiigeed l bna amidrald oir hiihed amarhan bayarlalaa goyooo

goyeej

тиймээ луувантай кекстэй адилхандуу амттай байж магадгуй ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)