Сармисны иш / голоор хийсэн нухаш

Сармисанд дуртайчууд аа наашаа :р

Сармисны иш 500 гр , давс жижиг халбаганы талаар , ургамалын тос 1.5 том халбага .

Сармисны ишээ угаагаад хатаагаад жижиг шүүрээр машиндана . Эсвэл давс тосоо шууд холиод миксердэнэ .

Ургамалын тос , давсаа хийж сайтар хутгана . Жижиг жижиг хэвлэж хөлдөөгөөд хоолондоо сармисны оронд хийж хэрэглэж болно . Хөргөгчний мөс хөлдөөдөг саванд хийж хөлдөөгөөд хөлдөхөөр нь салгаж аваад уутанд хийчихвэл нэг нэгээр нь хоолонд хийхэд их амар . Мөн маслонд бага зэрэг холиод талхтай г.м түрхэж хэрэглэж болно .

Би гахайн давсалсан мах- салотой цуг  машиндаад , сало нь угаасаа давстай өөх учир давс , ургамалын тос хийгээгүй .

Ингээд талхан дээр тавиад сайхан шөлтэй хоолтой цуг идвэл янзтай :р

Эх сурвалж : Поварёнок.ру -*-- Чесночные стрелки впрок .

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Сафо

шүлс асгараад

Зочин

Googoo eejee bolgoxguiget zuger l idchixiin bn te.talxan dr taviad idxed goe bsnuu.margash uznee

goyeej

Болгох шаардлага байхгуй ээ шууд иднэ .

smile (зочин)

nice dandaa heregtei niitlel oruulah yum aa shine onii mend hurgie

goyeej

Баярлалаа , чамд ч бас шинэ оны мэнд хургэе :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)