Аарцны кремтэй бялуу

Хадам ээж маань шинэ жилээр аарцтай бялуу авна шүү гээд л бараг ирснээсээ хойш надад захисан юм аа , би хайнгатаж явж байгаад шинэ жилээр тэр нь олдохгүй шоколадтай торт авсан ... Тэгээд өнөөдөр үүнийг хийж өгч баярлууллаа .

ЭНЭ аарцны кремтэй кексний жорыг өөрчлөн шинэчлээд бялуу хийчихлээ :р  Какаог хасаад аарцны кремний орцыг нэг дахин нэмэгдүүлэв .

Ямар гоё өнгө зүстэй кекс гарч ирсэн гээч , баярламаар :р Энэ удаад Монголын Стандарт масло авч туршиж үзсэн Раманаас илүү юу гэхээс дутах юм лав алга , би нь бас зардлаа бага зэрэг бууруулах гээд байна шд :р

Хөрөхөөр нь  хуваагаад тэр компотны шингэнээр жаахан шүршиж өгнө , гадна талуудаас нь .

Уг нь аарц цөцгийг өндөг хутгадаг миксерээр сайн хутгавал илүү гоё гялгар гялтгар крем болох ёстой , би миксергүй хүн зүгээр л гараа  миксер болгон ашиглалаа :р

Аарцны кремээ доод талынхаа кексэн дээр зузаан түрхээд тоорнуудыг  нимгэн зүсээд хүрээлж тавилаа . Нөгөө талдаа бас кремнээсээ түрхээд хэрвээ крем чинь шингэн санагдвал хөргөгчинд дахин тавина кремтэй талуудаа дээш харуулаад . Дараа нь нийлүүлээд дээд талыг нь чимэглэнэ . Энэ тоор , гүзээлзгэний компотнууд манай гадаах дэлгүүрт 2500 гэж байсан .

Энэ одоо зурган дээр ийм далий харагдаад байхын уг нь яг голлуулаад тавьсан юмсан :р 

Ингээд хөргөгчид 4-5 цаг байлгахад торт сайхан амт нь уусч кекс нь зөөлөрнө .

Зүссэнээ хажуугаас нь харуул гээд шаардаад байдаг хэсэг нөхдөд зориулав :р

 

Мэдээж дэлгүүрийн торт шиг тансаг сайхан болохгүй л дээ . Гэхдээ дэлгүүрээс 20-30 мянгаар нэг том торт авчраад хөргөгчиндөө тавьчихсан байлаа гэхэд  нөхөр охин хоёр маань ингэж сюрприз болгож баярлан дуу алдахгүй л дээ :р Охин маань нээх хөөрхөн , хичээлээс ирээд хөргөгч ухсанаа гүйж ирээд , хөргөчинд юун урлагийн бүтээл байгаан бэ ? гэсэн шд :р Тэр хоёрын минь баярласан гайхсан харц л надад хамгийн том шагнал болдог юм .

start=-8 , cViewSize=50 , cPageCount=1

42 сэтгэгдэл:

null
Цэцгээ

Бүр идмээр санагдаад байна аа. Ямар эрдэнэт явалтай биш дээ яах уу хэхэ:P

goyeej

хэхэ би ямар шуудангаар явуулалтай биш , чи өөрөө хийгээд ид ээ аймар амархан :р

futurelady

энэ 2-ын бичсэнийг уншсан чинь инээд хүрчихлээ хахахаха. ёстой гого харагдаад байна хиймээр л байна даанч залхуу залгаад байнаооооо

goyeej

чи кексийг нь хийж байсан биз дээ , чамд уг нь туршлага байгаа даа

bolor (зочин)

amttai goe haragdaj bn shu. tanii blogruu orhoor buur amttan ideh husel turuud hetsuudhiimaa kkk. ohin maani diatiztai bolhoor idej bolku :( dukovktoi bolhooroo l hiinee.

goyeej

Ээ тийм харшил ч аймаар шуу би амьдралынхаа хагасыг тийм асуудалтай туулж яваа болохоор ...
Маамаа нь мээмнээс гарахаар л идэж дээ :))

saihan aav (зочин)

goy tort bn bi tortond ih durtai zarim erchyyd

futurelady

одоо жаахан бөгснийхөө хорхойг дараад тэгж байгаад амныхаа горхойг хөдөлгөнөө кккк

goyeej

тэгээрэй : ))

Үнэн үг

Ёооо бүр хамаг ходоод гэдэс ажиллаад гар загатнаад байх юмаа. Яммммммар гоё болоо вэээ. Ммммм. Заавал хийнээ. Удахгүй ээлжийн амралтаа авахаараа хэд хоног гал тогоондоо гэрийн эзэгтэй шиг эргэлднээ яадийн : Р

sainaa (зочин)

Sain bnuu goe eejee.yaar goe tort boloo we.keks bolon kremnii ortsiig AARTSTAI KEKS~joroor hiih uu?

goyeej

Унэн уг : тэг тэг яадийн :))
Сайнаа : мхм кекснээс ялгаатай нь какао хийгээгуй бусад нь адилхан , харин аарцны крем нь 1 дахин их орц , аарц сметан 200 грамм гэсэн бол энд 400 грамм болох жишээтэй тэгэхээр сахараа бас нэмнэ

Khan-So

hehe shn boljee hehe bi neg hj uznee hehe :D

Зочин

ta hevee haanaas avsan be. tescomagaas uu

sainaa (зочин)

ooowkei bayrlalaa goe eejdee.huugee 1sar hurgeed hiij uznee getsen baigaa :)

goyeej

Хан-со : мхм тэгээд харуулаарай :))
Зочин : тескомагаас кексний силконон хэв авсан чинь таалагдаагуй наалдаад л байна лээ , бас бичээний хэв нь бараг нэг хэрэглээд наалтаараа салсан , их сонин ... энэ тортны томор хэв Номингоос авсан DrOetker гэдэг нэртэй юм байна .
Сайнаа : ок ок :))

атаархуу азаа (зочин)

вааа энэ хэний урлагийн бүтээл вэ би идий шүү өвөл очоод хийлгэнэ шү

goyeej

Ирээрэй идээрэй :))

Монгол ээж

Үнэн тасархай харагдаж байна, тэр крем гурил энэ тэр нь хөвсийгөөд

Монгол ээж

Ямар хэвэнд хийсэн бэ? Крем нь ямар гоё цав цагаан өнгөтэй болсон байнаа?

goyeej

Чи кексийг нь хийсэн юм чинь энийг хийхэд амархаан :)) дугуй томор хэвэнд хийсэн , овоо наалдахгуй гайгуй байна :)) сая 12.30нд Номин ганц хоног сайхан хямдрал зарлаад азаар хямдхан хэвтэй болсон :))

Gogo (зочин)

Гое ээжээ хөвсийлгөгч гэж юу байдаг юм бэ? Надад сайн хэлж өгөөч. Би олон удаа бялууны кекс хийх гэж оролдсон боловч бин шиг навтгар шигүү болоод сүүлдээ бүр арга барагдсан. Зүгээр дамбаоли хийж байгаа дамбаоли хийхээр сайн хөөдөггүй юм бол уу? Бэлдэцээ бэлэн болгоод хэдэн цаг тавьсаны дараа дуковдоо хийх юм бол уу?

goyeej

Gogo : Данбаоли чинь зугээр исгэгч , мантуу пирожки зарим нэг боов боорцог хийхэд хэрэглэдэг , харин ховсийлгогч гэдэг нь тусдаа торт кексэнд хийдэг , соод шиг нунтаг цагаан юм байдаг оросоор разрыхлитель , англиар baking powder гээд дэлгуурээс хайгаад узээрэй . Данбаолитай гурил шиг удаан тавьдаггуй зуурмагаа шууд л духовкондоо хийж шардаг , торт кексийг ховсгор сэвсгэр л болгодог эд :))

Монгол ээж

Gogo-Меркури захын 2 лангуун дээр торт хийхэд ордог бүх юм байна лээ. Крем, кремний хошуу, baking powder, пергаментан цаас, өнгө өнгийн чимэглэгч, чихрийн пудр,какао, тортон дээр зурдаг фломастр гээд л. Хэвнээс бусад бүх юм байна.

goyeej

Монгол ээж : хоох ямар сайхан мэдээ вэ , надад тэр хошуу их хэрэгтэй байнаа бас пергамент цаас ... Цагаан сараар УБ явбал хамж авчирнаа .

Gogo (зочин)

Oh ymar goe ymbe. Toortnii languu gewel humuus zaagaad ogoh u. Mongol eejee?

Gogo (зочин)

Би гое ээжтэй яг адилхан хэвтэй юм билээ хэ хэ. Би дээр нэг хямдрахаар нь авсан юм.

Монгол ээж

Сая энэ тортыг хийгээд тавилаа. Аарцан крем нь жаахан шаргал өнгөтэй болчихлоо. Гоё ээжийнх шиг ийм гоё цав цагаан болсонгүй. Сүүний үйлдвэрийн жижиг цаастай аарцаар хийсэн юм. Аарц шаргал өнгөтэй байсан болоод тэр юм болов уу? (Эртээд нөгөө кексийг зориулалтын найруулдаг кремээр бүрсэн юм.)

Кремний хошуу авсан чинь их жижиг нүхтэйг авчихаж, тэгээд уутанд нь хийгээд шахсан чинь яг үзүүрээрээ биш уутныхаа амсараар гараад гоё хээ гаргаж чадсангүй. Кремний хошуу бүдүүн том нүхтэй байх нь дээр юм байна шүү.

Мөн хэвээ торон төмөртэй тавиур дээрээ тавьдаг юм, тэгсэн нэг тийшээ жаахан хазгай болоод кекс маань нэг талдаа нимгэн, нөгөө талдаа зузаан болчихжээ. Гоё ээж хэвтэй тортоо ямар тавиур дээр тавьж байна вэ?

Мөн хэв маань арай томдоод гурил маань багадсан санагдаад байх юм. Номингоос яг энэ хэвийг авсан юм. Дараагийн удаа хийхдээ кексээ арай зузаан болгохын тулд орцоо нэмэх үү яах вэ?

Зургийг нь аваад явуулнаа

goyeej

neeree ter aarts ih shargal baih tee .
bi tort keksee hevniihee hajuu taliig ni salgaj avaad tumur yorool deer ni heveer ni l bailgaad hurgudug shd iish tiish zuuguud haluun keks evderchih geed baih shig baidag .
keksee tal orts nemeed hiij boloh baih te , miniih bol gaigui 2 zuzaan huvaagdahaar keks bolson ...
hoshuu buduuhen hoshuu avbal bas jijighen bicheen . zefir ene ter hiihed ashiglah bolomjtoi yum bilee .

Зочин

tanii blog ih taalagdlaa. ta keksnihee huulgugchig ymar delguurees avdag ve. et s haigad olohgu yum

goyeej

Good price-t ene amerik baking powder байгаа , Растишка гээд 2-р микрийн орос бараатай дэлгуурт орос разрыхлитель байна лээ

sainaa (зочин)

hi goe eejee.bi yg hiih gesen chin neg l bolkuu bnaa aartsaa ymar ch hamaagui aarts hiihuu bas ta deer helsenchlen aarts saharaa 1dahin iluu hiine gesen bsan ene 2iig l 1dahin iluu hiih umu.yg orts n endee baihkuu bhoor saihan mangartaj bnaa anh udaa tort hiij uzeh gej baigaag ch helehuu:p.udku eejiin maani birthday boloh geed amindaa surprise barih geed :)

sainaa (зочин)

bas tsutsgiiguu ymariig songowol zugeer we.neeree merkuri dotor ter languun deer goe goe umnuud bnlee shuu :)

Зочин

Крем : 10гр желатин , 200 гр аарц , 150 гр сахар , 200 гр цөцгий--- энэ кексний кремний орц байна , харин бялуундаа 20 гр желатин , 400 гр аарц , 400 гр цоцгий , 300 гр сахар гээд хийнэ гэсэн уг , тэгж байж тортны 2 давхрын дунд гоё зузаан кремэн давхар болно . Жижиг хэвтэй бол эхний удаад бага орцоор туршиж узэж ч болно шд .
Би эндхийн уйлдвэрийн цоцгийгоор хийсэн дажгуй л болсон , кексэнд орос цоцгийгоор хийснээс дутах юм байхгуй . Аарц цоцгий , масло энэ тэрээ анхнаасаа амсаад узэж болно , би нэг удаа Президент гээд маслоор жигнэмэг хийсэн муухай хуршсан амттай байсан болохоор одоо хаширсан :))

Зочин

goyo eejee hevee ta hedeer avsan be

goyeej

34-5 мянга байсан байхаа уг нь 39мянга хэдэн зуу байсан 12.30нд хямдраад .

Benz (зочин)

Ээжээ творог гэж юу вэ орлуулах юм бнуу

Зочин

Творог- аарц , зугээр монгол жижиг боодолтой аарц ч болно , гол нь гашуун биш аятайхан аарц байхад л болно доо

эыош (зочин)

tsotsgii gj zoohii bj bolhuu tegd hiisn aygui shinghen bolson yahuu

goyeej

Желатин нь багадсан юм болов уу , хоргогчиндоо жаахан удаан байлгаад узээрэй бас , зарим желатин их удаан биеждэг

Болорхон (зочин)

Шууд хуулж аваад гэртээ харьж байгаад хийж иднэээээээ...........үнэн тасархай харагдаж байнаааа

jagaa (зочин)

sainu, tanii joroor dahi udaagaa byaluu hiij bna. ehnii 2 udaa zurgeer l bolsiin. tegsen chin 3 dahi deeree dundaasaa deeshee owoigood hagaraad dotroos n bur shingen zuurmag n garch ireed bhaiin ug n 35 minut sharchaad bgaan. odoo yaahu nemeed sharaad bhuu??

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)