Гоёээжийн гоё найзуудын хийсэн хоол 5- Futurelady

Futurelady маань өөрийн хийсэн рулет , жигнэмэгийн зургуудаа явуулжээ . Захиаг нь доор сийрүүлэв :р

 "Сайн байна уу? Гоё ээжээ. Таны зааснаар хэдэн хоол хийсэн зургаа явууллаа. Эхнийх нь таны зааснаар, 2 дахийг нь шоколадтай, 3 дахь нь таны кекс хийх ерөнхий заавраар хийсэн санагдаж байна. Нарийн махан хуурга, гуляш, төмсний хучмалыг хийсэн гэхдээ зургийг нь авалгүй ходоод руугаа шидчихжээ уучлаарай дахиад хийхээрээ зургийг нь аваад явуулнаа. Нээрээ мартсанаас би таньтай нэг газар байгаад байгаан байна лээ ш дэээ.  за ингээд үргэлж гоё гоё жоруудыг нийтэлж байгаарай. дүү нь дагаад л хийгээд байгаа шүү. Үргэлж зөв хөрөнгө оруулалт хийдэгт баярлаж явдаг. Хүндэтгэсэн Futurelady"

Та нар нэг л надаас гоё хийгээд байгаам даа атаархаж байна шүү :р

энд энэ амархан гоё рулет хийх заавар байна :р

За ингээд Futurelady-дээ болон гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье . Баярлалаа .

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
goyeej

рулет хийж идмээр санагдчихлаа , уг нь шинэ жилээс өмнө жингээ хасмаар байсан юмсан ...

Үнэн үг

Ямар мундаг жигд, дэлгүүрийнхээс цэвэрхэн хийгээ вэ тэ?

goyeej

Харин ингээд та нар надаас гоё хийгээд намайг шараа болгоод байхын зугээр :))

атаархуу азаа (зочин)

taniiig but awjeee aimar lag haragdjiina

goyeej

Тхх боол би царай муутай рулет хийсэн нь унээн :))

Baagii (зочин)

Тийм шүү энэ миний ханийн минь хийсэн амттай кекс шүү дээ амт нь маш гоё. Гоё ээжид баярлалаа зөндөө гоё жор оруулаарай би идмээр байна.

goyeej

Баагий : Харин харваас л хачин сайхан амттай харагдаад байнаа :р

sappho (зочин)

pai burhan bagshiin budagtai uruul mini yu harchuu yaasan saihanii harsnaa martii

goyeej

Сафо : багшээн бод багшээн бод :р

futurelady

Manai hvn pc deer jigteihen suugaad bsan chini goy eejiin mini blogiig unshaad seegii meegii bichtsen bdag bn sh dee heheheh. Manai ohin hudulguund ayagvi ih orood orniihoo 2 hajuu taliig murguud boldoggvi. Tegeed hamgaalalt zuuluwch hiij uguud chuham vilchin bolood awch ugchiine tsaadah chini kkkk

goyeej

Аан харин тэгдиймаа тус тас гээд л толгойгоороо цохиод байдаг би гудасны ирмэгээр нь жаахан заалт хийдэг байсан одоо гайгуй .

sainaa (зочин)

Hi mash goe haragdjii shu miniih bas iimerhu bolson l do manaihan bur magtaad kkk tegsen chin shokoladtai hiideg hun bolood kakaogoo yg huurai suunii hemjeetei hiisen chin aimar um bolood oo hahaha...aimar otgon zuurch boldoggui kkk teriig yaj hiih bsan Be goe eejee zaawar zowlomjoo ogohgui bol onigoo bolsiishuu kkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)