Гоё ээжийнх нь хийсэн студень ... за за стүүжин :р

Би нээрээ аймар ашигч аа :р Нөхрийн найз өвлийн идэш ирсэн гээд манайд жаахан мах өгснөө хүүгээ ясны шөлөнд оруулаарай гээд 4 шийрийг нь бас өгсийн . Би тэгсэн чинь аягүй ашиглаад амттайхан стүүжин хийгээд тавьчихлаа :р

Эхлээд усанд хийгээд буцлангуут нь 5 минут буцалгаад тэр усаа асгаад шинэ хүйтэн ус хийж буцалгав . Ингэхээр сайхан тунгалаг шөл гарна . Ус нь яснуудаа сайн далдлахаар  байна .

6-8 цаг зөөлөн галаар чанадаг юм байна . Ингээд болохоос  нэг цагийн өмнө нэг бүтэн лууван , давс , хэдэн ширхэг хар перец , сармис болон хүссэн амтлагчаа хийж бас нэг бөндгөр цул мах хийнэ .

Шөлөө шүүрээр шүүж царцаах савандаа хинэ .

Мах ясаа хөргөөд нөгөө бөндгөр мах болон бүлхнүүдээ жижиглэж шөлөндөө хийнэ . Маш их зөөлөрсөн тул гараар жижиглээд хийв . Сайн хутгаад таглаад тагтан дээрээ хөргөөд хөргөгчиндөө хонуулав , шөнө болж байсан юм угаасаа . Маргааш өглөө нь :

Горчиц , васаби түрхээд ........

Нөхөр маань Украин хоолны газар дандаа захиалж иддэг юм . Миний хувьд бол тэрийг нь гүйцэхгүй юм шиг санагдсан ч нөхөр маань амсаад л хөөх  желатингүй ориг стүүжин чинь ямар гоё юм бэ гэж дуу алдсан . Би тийм нарийн ширийн амт сайн ялгахгүй л дээ :р Тэр ресторанд зүгээр л махаа ялз чанаад желатинаар царцаасан байдаг юм гэнэ :р

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
oogii (зочин)

yaaya estoi goe haragdaj bna. ooriin erhgui shuls asgarchihlaa. oroi max chanaj iddeg heregee. Daraa hiij uznee bi stujin hiij bas idej uzeegui yum bna.Manaihan tolgoi Shiireer ni iddeg yum.

Ицми

чи ямар мундаг юм бэ хэхэ

goyeej

Хэхэ энэ их олон цаг чанадаг болохоос биш хэцуу юм байхгуй ээ бараг мах чанахтай л адил амархан :))

Norah

Yamar goy yum be...Aaviinhaa hiideg stujing sanachihlaa bn. Nadruu neg shidcheerei ho :D

zazaa (зочин)

ochigdorhon nztaigaa delguur yavj bhdaa saihan stuujin ideh yumsan gej yarij blaaa
ugaasaa ch avch idehgui bol bolohoo bolih ni eee

goyeej

Манай ээжийн дүү нь мах комбинатад ажилладаг байсын , одоо ч ажиллаж байгаа л даа . Дээр үед Цагаан сараар тэр эгчээр нийслэл салат , стүүжингээ хийлгэдэг байж билээ хувин хувингаар дүүрэн ... Их л хэцүү санагддаг байсан , яагаад гэвэл тэр үед майонез гээч юм байгаагүй өндгөөр зуурдаг байсан :р Одоогийн энэ өндөрлөгөөс харахад хачин амархан 2 юм байж шүү :р

goyeej

Zazaa дэлгүүр мэлгүүр яваад хөл гайгүй болчихсон юм уу

Үнэн үг

Ээж бас нээх гоё стүүжин хийдэг байж билээ. Нээх олон цаг чанаад л... Дотор нь лууван бас бус гоё гоё юмнууд хийдэг байсан санагдаж байна. Гоё шүү. Бодонгуут л ходоод ажиллаад эхэллээ : Р

futurelady

goyo eej vnen mundag shv, bi dagaj duuraij hiideg bolohoorr bas mundag gesen vg tee. tanii hoolnuudaas neleediig hiisen sh dee. dandaa goyo goyo hooliig zaaj ugch bgaaarai

saran (зочин)

uneheer mundag eej shuu. stujin talhtai ideh ch saihan da, tsagaan saraar aav maani hiidiin neeh goy, neeree 5 sartai huhdiig yaj yasnii sholond oruuldiin boloo

Атаархуу Азаа

манай ээж л ингэээд хийчихээр нь би хийх явцад нь жижиг жижиг яасыг ньл шөлнөөс нь салгаж тусалдаг байж билээ
удахгүй амьдрал дээр гараад нөхөртөө хийж өгийдааа танийхаа заавараар

Хармогү

нээх алиа ш дээ. тэр нэр мэрийг өгөх гэж ккк... Васабинд дуртай юмуу та

Атаархуу Азаа

Вуайайайайа Васабинд дуртай хүн бас байнааа

goyeej

Үнэн үг : оо шинэ яншуй , өндөг энэ тэр хийгээд , луувангаа гоё хэрчиж хийгээд гоё чимэглэдэг л юм байна лээ би ч зүгээр оригоор нь л царцаачлаа:р
Futurelady : мхм мундаг байна :р

Саран : хоолондоо чанасан ясаа сайн цэвэрлээд усанд чанаад , бүлээн устай холиод л оруулчихдаг , саван шампунь хэрэглэхгүй , бас дараа нь тослохгүй .Хонины шаант билүү чөмөг ч билүү дал хавирга энэ тэртэй залгаатай нэг чөмөгтэй яс байдаг даа :р золиг чинь нэрийг нь санадаггүй ээ тэрийг хөргөгчиндөө хадгалаад хэд хэд буцалгаж хэрэглэж болно .

goyeej

Азаа : чи тэгвэл бага ч гэсэн туршлагатай л юм байна :р
Хармогу : манай нөхөр гэж бууз банш хуушуурыг васабитай цуугүй л бол идэхгүй шүү дээ :р Би бол нөгөө улаан загастай л идэх дуртай ...
Азаа : байна зөндөө байна :р

Цэцгээ

Өөх идэж үзэх юмсан. Багадаа л эмээгийн хийж өгдөг байсныг л бүдэг санаж байна даа хөөрхий.

goyeej

Ийм үхрийн шийр байнга олох биш тэгээд ч их удаан , дараагийн удаа тахиагаар хийж үзнэ гээд төлөвлөчихсөн байна :р

Khan-So

zun l ih iddiim daa hehe :P

Цэцгээ

Хаха Хөөх гэх гээд өөх гэчихсэн байна. ганц дургүй юмаа шүү:Р

Сафо

гой харагджээнааг, гахайны шийрээр их гой болдийн билээ

Аймааар иртэй хутга (зочин)

Эмээгийн хийдэг стүжин ёстой гоя байж билээ кк

Монгол ээж

Goyo eej neeree unen zalhuugui umaa. Yaj ingej bainga hool hiigeed bas bichleg oruulj amjdag bnaa, mundag aa, mundag

goyeej

Цэцгээ : хэхэ чиний буруу бичсэнийг би ч анзааралгүй зөвөөр ойлгожээ :р
Сафо : гахайн махны бараа харалгүй хэдэн зуун жил болжийноо :р
Аймар иртэй хутга : эмээ нараас ч чка чка юм гарна шүү :р

Монгол ээж : яахав дуртай сонирхолтой юмандаа бол цаг гаргаад л байх юм байшд , зарим юмыг бол завгүй гээд огт хийж амжихгүй байх жишээтэй :р

zazaa (зочин)

hiij uzeegui l dee gehdee yas chanaj bgaad hiij boloh yum shig sanagdsan deer bi yas chachihaad sholiig ni uldeesen chini ogloo tiim zungaarsan arai l stujin bish yum shig bsan yum
krakmali hiij butsalgaad honuulchihval boloh bolvuu
talhan deer tavij ideh ch yanztai shuu

zazaa (зочин)

hiij uzeegui l dee gehdee yas chanaj bgaad hiij boloh yum shig sanagdsan deer bi yas chachihaad sholiig ni uldeesen chini ogloo tiim zungaarsan arai l stujin bish yum shig bsan yum
krakmali hiij butsalgaad honuulchihval boloh bolvuu
talhan deer tavij ideh ch yanztai shuu

goyeej

ихэнх жор желатин хийсэн байдаг , би урд нь тахианы мөчнүүдээр желатин хийж стүүжин хийж байсны хувьд желатиныг найдвартай мэдэж байна болдгийг нь , харин крахмалыг бол мэдэх юм алга :р

zazaa (зочин)

oilgoloo ochigdor shono noir hurdeggui tegeed bosch chanaad uldeesen boloogui bna lee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)