Луувантай талх :р

Энгийн л нэг пирожкины гурил -аар талх хийсэн зургаа Монгол ээж надад ирүүлсэн даруйд би шууд л "босоод хөдөлчихсөн " . Ингээд даган далдайсан зурагнууд :р

Гуил ийм будаа агшаагчийн гуравны нэг болох ба хөөгөөд дүв дүүрэн буюу бүр илүү овойж гарна . Би талаар нь хоёр бөндгөр талх хийлээ . Талыг нь хөлдөөгөөд маргааш нь өөр юм хийж болно . Жирийн л нэг талх байхаар гээд лууван үрж хийлээ . Лууван , үзэм , сонгино дуртай юмаа хийж болно , гурилныхаа давс сарахыг жаахан тохируулаад .

Тостой гараар хоёр талхаа хэвэнд оруулаад тосолсон листэн дээрээ тавина . Халуун зууханд гурил дахин хөөх учир нэг их зузаан бөндгөр болгох шаардлагагүй .

Тээр , ингээд бөндийгөө гараад ирлээ:р

За ингээд луувантай талхаа идээд өндөөр болоорой хүүхдүүдээ :р

Энэ сайхан санааг хэлж өгч зураг явуулсан   Бэлэг блогийн  Монгол ээж -дээ баярлалаа .

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
goyeej

баахан зураг оруулаад дарахаар 503 гээд алга болоод эсвэл энэ линкүүд нь засагдахгүй энэ Гого блог үнэн тэвчээрийн торгон утсыг минь сэмлэж байнаа ...

gerlee (зочин)

sainuu goy eejee manai huuhed odoo 6 nastai yumaa tegeed suun shud ni unaj ehelj bgaa ene ued ni kalits ogch boldog yum boluu ogvol yamar kalits ogson deer ve ta nadaa zovolgoo ogooch tanias l asuumaar sanagdaad boldogguiee

Үнэн үг

Зааа талх хийсээн ккк

ЦагааНТаН

гоёээжийн бүх хоолыг нь нэг дор хийж идвэл шингээж амжих бол уу? бүгд л амттай л юм шиг бгаамдаа

Одноо (зочин)

Энэ энгийн л нэг пирожкиний гурил үнэн хөрвөх чадвартай юмаа. Нэг гурил зуурчихаад л янз бүрийн хоолыг бүгдийг нь 1 дор хийчихэж болох нээ, кк. Заавал хийж үзнээ. Баярлалаа Гоё ээждээ.

goyeej

Гэрлээ : Хүүхэд чинь өсөлт хөгжилт удаан , ясны ч юм уу ямар нэг өвчингүй бол тэгж илүү дутуу юм өгөх хэрэг байна уу , би том охиндоо хөл нь өвдөөд эмчийн заавраар кальц өгч байсан гэхдээ эмчийн зөвлөгөөгүй илүү юм өгч хэрэггүй байх , яагаад гэвэл хүүхдэд чинь кальц илүүдвэл эргээд яс нь эрт бэхжээд өсөлт удаашрах сөрөг нөлөө ч гарч болох юм . Ер нь эрүүл хүүхдийг эрүүл хоол хүнсээр л хамгаалахаас биш эм тангаар бөмбөгдөөд яах вэ , тэр аминдэм , нэмэлтүүдэд би ер нь нэг их талтай биш ,химийн л бодисууд гэж боддог ... Сүү цагаан идээ , жимс ногоо далайн бүтээгдэхүүн сайн идсэн нь дээр байх , эсвэл сайн эмчид үзүүлж зөвлөгөө авсан нь дээр байх , би юугаа мэдхүү дээ :р
Үнэн үг : чамайг зүгээр амраахгүй шүү :р
Цагаантан : цувуулаад ид ээ юундаа яарсын :р

Одноо : харин тиймээ энэ маань ч хөрвөх чадвар сайтай юм , би ч залхуу болохоороо олон жор цээжилж байхаар гээд нэг гурилаараа хамаг юмаа хийчих юм :р Өөр ч юмнууд бас хийнэ гээд бод доо :р

goyeej

Гэрлээд дахин нэг юм нэмээд хэлье :
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас кальцийн хэрэгцээг нас насаар нь ингэж тогтоосон гэнэ :
Хүүхэд :
10-13 нас 1000 мг
13-16нас 1200 мг- ид өсөлтийн нас
16-17 нас 1000мг
55 наснаас дээш : 1200мг
жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүд : 1500-2000мг гэжээ

Цэцгээ

Талх чихрийн луувантай талх их үнэтэй юм билээ. Ингээд хийчихвэл гоё юм байна шдээ. Баярлалаа Гоё ээж минь ээ:)

Цэцгээ

Нэг талх авсан чинь цадаагүй байтал дуусчихсан шдээ:Р

Атаархуу Азаа

лууван нь хааанайнааа харагдахгүй үзэгдэхгүй амтагдахгүй үнэртэхгүй байна шдэ вуайайайа

Атаархуу Азаа

лууван нь хааанайнааа харагдахгүй үзэгдэхгүй амтагдахгүй үнэртэхгүй байна шдэ вуайайайа

goyeej

Цэцгээ : Харин их унэтэй тэгээд ч манай энд хотын талхнууд гэж удсан хуучирсан юмнууд л ирдэг . Хааяа ч гэсэн хийгээд идвэл зугээр л юм .
Азаа : за за чи яахав манай бэр болсон хойноо ирээд идээрэй :))

gerlee (зочин)

maash ih bayarlalaa goy eejee manai huuhed yamar negen ovchingui yum chin sanaa zovoh zuilgui yum bnoo teguul. tanias zovolgoo avsan yum chin sanaa amarchloo estoi ih bayarlalaa

goyeej

Гэрлээ : Би нээрээ охиндоо солонгосын нэг баавгай шиг хэлбэртэй мармелад шиг зажлаад идчихдэг том савтай тийм кальц , мультивитаминуудыг уулгадаг байсан тэр 9 настайдаа хөл өвдөөд кальц ууж байх үед нь , тэрийг хүүхэд их дуртай идчихдэг , бусад кальцууд нь эм шиг болохоор уух дургүй байсан .

Сафо

энэ чинь их сайхан юм байна, 2р гурилаар хийж болох болуу нээрээ

goyeej

2-р гурил нь дээд гурил ба нэгээсээ арай жаахан удаан болдог санагдаж байна , мэдээж хийж бололгүй яахав . Би дээр үед 2р гурил , бүтэн үрийн гурилаар их талх хийдэг байсан .

Сафо

тэгүүл 2 гурилаар хийж идэж үзнээ

Одноо (зочин)

Энгиийн л нэг порожкиний гурилаар хийх бусад хоолны жоруудаа оруулаад байгаарайь хө. Таны хэлдгээр дагаж далдайнаа.

goyeej

Сафо : би ч бас дараа хийж узнээ , би ер нь хар бор гуриланд дуртай :)) сая аавынд очсон чинь тэр 2 дан дээд гурилаар бууз хуушуур хийдэг , би манайх 1-р гурилаар бууз хийдэг гэсэн чинь 1-р гурилаар бууз хийж болдымуу хар бууз болдым бишуу энтр гээд их онгироо :))
Одноо : удахгуй оруулнаа бодсон юм байгаа :))

goyeej

Энэ луувантай талхыг миний охин юу ч турхэхгуй барьж идээд дуусгачихсан :))

ЦагааНТаН

манайхаан бүгд нийлж аваад гоёээжийнд очиж дайлуулъяаа нөгөө "Өндөр ээж" гэдэг кино шиг кккк

goyeej

oh welcome !

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)