Хүүдээ нэг ийм боов хийж өглөө :р

300 орчим  грамм гурил , 220 мл сүү , нэг уут хөрөнгө , 100 грам цөцгийн тос, 100 грамм сахар , нэг өндөг орно . За тэр ургамалын тос ч яаху жаахан орно :р

Хүүхэддээ уулгадаг шигээ бүлээхээн болгосон сүүнд хөрөнгөө уусгаад 10 минут тавихад ингээд овойж ирвэл ОК гэсэн үг .

Хөрөнгө чинь хөөж байх хооронд нэг өндөг ба хайлуулсан цөцгийн тосоо сайтар хутгаад хөрөнгөө дээрээс нь хийж хутгана . нэг жижиг халбаганы талаар жаахан  давс хийнэ . Цөцгийн тосоо хэт халаачихвал хөрөнгө чинь үхчих тул бас хальт хайлуулаад л болоо :р

Гурилаа шигшүүрээр шигшиж хийнэ , өтгөрөөд ирэхээр нь хоолны гурил шиг гараараа зуурна . Хоолны гурилыг бодвол нялцгайдуу болохоор тааруулна .

Нөгөө шилэн саванд нэг иймэрхүү харагдаж байна , чийгтэй алчуураар таглаад паарныхаа хажууд нэг цаг тавина .

Тэгсэн чинь ийм овойсон юм болжээ .

Тэгш өнцөгт хэлбэртэй элдээд ургамалын тосоо түрхээд сахараа цацаад хурууны өндгөөрөө дарж тараана .

Рулет шиг хуйлаад хоёр хуруу өргөнтэй хувааж , тэдгээрийгээ тус бүр дахин нэг нэг хуруу хиртэй дундуур нь гүйцэд бус дутуу зүсээд хоёр тийш дэлгэж зөөлөн дарж хавтгайлна . .

Дундуур нь нэг мушгиад нэг иймэрхүү боллоо . Мушгихгүй ч байсан болно л доо :р Бүгдийг нь листэн дээрээ өрж тавиад өндөг түрхэнэ . Энэ хоорондоо духовкоо урьдчилаад 180 градусаар халаана .

Урьдчилан халаасан шарах шүүгээндээ хийгээд 25-30 минут буюу цонхоор нь харж байгаад сайхан шаргалттал нь авна . Нөгөөдүүл чинь ийм болоод гараад ирлээ :р

Нөгөө муу хоол голдог бацаан чинь нэг ийм талыг нэг суурин дээр идэж дуусгасан :р

Ээж нь хүүдээ хайртай :р

start=14 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 64-с 15-64 харуулж байна

null
goyeej

Цагаантан : угуй тийм биш би тангараглая :))
New eej : хуйтрээд хуутэйгээ гадаа их гарч чадахгуй гэртээ л иймэрхуу юм хийж зугаацах юм :))
Мими : мхм тэгээрэй :))

asdfghjkl

haha ene humuus dandaa uur suvgiin yum yariad eejiig bur hashraatsan bna shde

Үнэн үг

Ер нь далдайсан зургаа тавиад байж болно тэ?

goyeej

asdfghjkl : хашир хун гэж хаширсан хунийг хэлдэг ажгуу :))
Унэн уг : ай даа тэгвэл ч сайн л байна даа :))

Магадлал Тэг хувь (Мэйби) (зочин)

Би нээх хоббитой иймэрхүү юм хийж иддэг байж билээ.

Гэснээс надаа амжилт хүсээрэй. Би маш чухал ажилтай гарах гэж байна.

goyeej

Мэйбихэн амжилт хусье :))

scorpio

goyeej

Эр хүн багаасаа тос багатай юм идвэл том болоод ажилдаа сайн болно :р Ажил гэж ажил шүү бэтий буруугаар ойлгоорой :р

Би энийг яаж ч харсан би бол хэзээ ч 1-р сувгаар ойлгож чадахгүйм байна

goyeej

Скорпио : ааашшш хүүхдийн хоолны бээгий инкээл нэмэх аруунайм болчкээд байдышд :р

scorpio

өөрөө биччээд. Тэр бага тос эр хүний өөр ямар ажилд сайнаар нөлөөлхийг гичээгээд гичээгээд олохгүй вайн

goyeej

Жирмээхэй байжийж баба юм бодоол :р

scorpio

жирмээхэй болохоор бодож болдгүйм үү, харин ч жирмээхэй болохоор илүү боддог болчдийм бишүү :P

asdfghjkl

hhahaahahaha eleg ali.

ЦагааНТаН

yooo manai 2 cablear shan chatlajee kkk ghdee ch scorpiogiin keldegch zuw l duu tos bagat ym ideheer ymar ajild sn bhuu bs l sonin sedew l dee

goyeej

засссс энэ бээгийндээ +18 хориг тавихаас валайен :))

scorpio

хахахаха

Сафо

сүүлийн нэг гурилан юм идмээр санагдаадийсий энийг харсан бүүр идмээр болчлоо

saikhnaa (зочин)

aztai huu ohin bas nuhur yumaa kkkk. az jargal husii

Сарнай (зочин)

их гоё амттай харагдаж байна аа.танай хүүхэд хэдэн настай юмбэ? би охиндоо хийж өгч болох болов уу миний охин сая 8 сар хүрч байгаа ганцхан шүдтэй

goyeej

Сафо : сэжигтэй сонсогджий шуу чи жирмээхэй болцын бус уу ?
Сайхнаа : баярлалаа :))
Сарнай : хэхэ ганцхан шудтэй маамааг бодоод инээд хурчлээ :)) 1-с доош настай хуухдэд ондогний цагаан огдоггуй ... тэгэхээр дан шарыг нь хийгээд огвол болох байхаа , нэг их шарж хайрсан юм биш ...

Ariun

гоё ээжээ яаж ийм олон зураг оруулаад байгаа юм бэ, манайх 10мб хэмжээний зураг оруулна, гээд хэмжээ нь дууссан одоо зураг оруулж болдоггүй ээ. хэлээд өгөөч, хэдхэн зураг оруулаад л болчихлоо.

goyeej

photobucket.com дээр хаяг нээгээд компьютерт хадгалсан зургуудаа тэндээ хуулаад хадгалаад тэндээсээ блогийн бичлэгтээ оруулна .

Сафо

би бас тань шигээ цонкоор туссан гэрэлнээс бие давкар болкуу л юм бол өөр ямар аргаар жирмээхэй болохвээ дээ

Зочин

хэхэ Аагий эгч бид 2-с оор нээх олон эмэгтэй тэгж жирмээхэй болдоггуй байх л даа тэ :))

tungaamnh (зочин)

hi, таны блогийг бүгдийг нь уншиж дуусгалаа :)) яг одоо энэ боовыг хийх гээд гурилаа зуураад тавьчихсан байна. Баярлалаа

goyeej

Тунгаамнх : ямар залхуугуй юм ийм их юм уншаад :)) Боов ямар болсон бэ дараа нь сэтгэгдлээ бидэнд бичээрэй :))

tungaamnh (зочин)

үнэхээр үнэхээр гоё болсон шүү..маш их баярласан. өчигдөр би өөрөө болонгуут нь шууд 5 ширхэгийг ганцаараа идэж эдр...хаха. зургийг нь авсан. танд харуулмаар л байна хэхэ

goyeej

Тунгаамнх : өө яанаа чиний сэтгэгдлийг уншаагүй алгасаад явчихаж , ямар сйхан мэдээ вэ , харин гоё болж байгаа биз дээ :р goyeej88@yahoo.com гээд зургаа явуулж болно шүү :р

tsetsee (зочин)

sainu goy eejee?
bi uuniig turshij uzej hiilee l dee tegsen mash ih hatuu bolchih um (yag ni pecheni shig)
yaaj zuulun hiidiin be?

goyeej

Гурилаа ихдүүлсэн байх , гурил нилээн нялцгай байж байж л боов , кекс энэ тэр зөөлөн болно . Эсвэл хөрөнгө чинь багадсан буюу сайн хөөгөөгүй байх гурил чинь анх байснаасаа 2 дахин хөөж том болох ёстой . Тэгээд бас духовкны чинь шарах хэм , цаг нь айл бүрийнх адилгүй тул харж байгаад сайхан шаргалтаад ирэхээр нь миний бичсэн минут болоогүй ч байсан авах буюу арай бага хэмд хийгээд үзээрэй . Энэ бичээн шиг биш дэлгүүрийн аарцтай боов , Стимогийн сүүтэй боов энэ тэр шиг зөөлхөн болох ёстой .За дараагийн удаа амжилт :р

enigma (зочин)

goy yumaa eejuud ulger jishee awaarai hhe =)

anna (зочин)

Bi ene boowiig onoodor hiih geed joriig ni unshij bna tegheer shuuud Dukowon deeree tawihuu yaahuuu dukow nteree tosolhuu manai dukowond tawidag seeteg shig yum bhgui hariu ogoorei yaraltai bayrlalaaaaaaaaaaa

goyeej

тийм сетк шиг юм хэрэггуй ээ зугээр духовны листээ тослоод л тавина

enkh

хөрөнгө гэж дрож мөн үү? нэг уутыг бүгдийг нь хийх юмуу. Яанаа хоол ч бараг хийдэггүй гэрийн эзэгтэйд танаас суралцах зүйл ч их байна даа

goyeej

Энх : мөнөөсөө мөн , эхний зурган дээр дрожжи гэсэн улаан ууттай юм хэвтэж байгаа биз дээ :р зүгээрээ асуух юмаа сайн асууж байгаарай тэгж байгаад л сурна шд .

tsetsee (зочин)

za daraa hiij uzyee
bayarlalaa

Din (зочин)

Onoodor 2 urdee hiij.ogoh geden chn horonho maan hoogooguiee.uram hugaraaf suujiin.suu horongoo varenii shilend hiigeed hoolgoj bolohu?yag ene tavgand hiiged taglaad tavsan chn hoogoogui.tegeheer uun bolohgui bn gesen ug um boloo?margaash ahiad oroldhoos.

Din (зочин)

Onoodor 2 urdee hiij.ogoh geden chn horonho maan hoogooguiee.uram hugaraaf suujiin.suu horongoo varenii shilend hiigeed hoolgoj bolohu?yag ene tavgand hiiged taglaad tavsan chn hoogoogui.tegeheer uun bolohgui bn gesen ug um boloo?margaash ahiad oroldhoos.

goyeej

Энэ Саф момент их сайн усанд найруулахад овойгоод ирдэг харин Данбаоли хааяа ингэдэггуй , би ч хулээлгуй найруулаад шууд гурилаа зуурчдаг , гол нь усны халуун хуйтнээ тохируулж зуураад дулаан газар зуурсан гурилаа тавихад аандаа хоочихноо .

✿Aru-Chan™✿

их гоё болдийм байна.. завсраар нь чихэртэй аарц түрхээд хуйлсан бүр янзтай бн хэхэ

goyeej

Aru-Chan : баярлалаа , би яг аарц хийж туршина гээд л бодоод байсан юм ашгуй , аарцтай хийж узнээ баярлалаа :))

ganaa (зочин)

tsotsgiin tosiig maslogaar orluulaad bga muu ene 2 ijilhen yumuu aa bas ter tsotsgii orson zuilsed tsotsgii oldohgui zoohii bwal hiichij boloh bolow uu tuslaach hoo hodoo bdag bolohoor yag ene ter gh mtiin nariin shiriin zuil tsagaa tulahaar bhgui bgad bhiimaadaa tsotsgii zoohii 2 er ni yalgataimuu bi neeree yu ch mdhgui yum bnaa bi 3 ohintoi ohidoo haraad gertee suuj bgad blogoor chini zochilloo ih taalagdsan shuu yum ni oldood l bwal bugdiig ni hj uzmeer bna ohidod mini ih taalagdaj bgaa

goyeej

Ганаа : зочилсонд баярлалаа . цоцгийн тос гэдэг чинь масло-г л монголоор хэлээд байгаа юм . харин цоцгий , зоохий 2 бараг адилхан амттай байхаа ??? би бас ялгааг нь сайн мэдэхгуй байна гэхдээ зоохийг цоцгийний оронд хэрэглэж болно , амт бол нэг их ялгаагуй л санагддаг даа .

ganaa (зочин)

Өө хариу бичсэнийг хараад аймаар баярлалаа шүү.Хүүдээ хийсэн боовыг дагаад охиддоо хийсэн жоохон хатуу болчихсныг эс тооцвол дажгүй болсон.Аа тийм 100гр сахрыг яг хаана хиих байсан бэ? бүгдийн гурилан дээрээ хийхээр ихдээд байсан.

goyeej

сахар заавал бугдийг нь хийх албагуй ээ ( ялангуяа хуухэд идэх бол ) , сайхан тараагаад турхэхэд л болно . духовноосоо гаргаад , хоронгуут нь гялгар уутанд хийгээд тавьчихвал сайхан зоолордог .

ganaa (зочин)

за тэгвэл одоо цөцгийтэй боовыг үзнээ.тэнд ?х юм гарвал сээгииднээ.Үлгэр жишээ ийм ээж байдагт тань талархая. Танай духовка дээд градус нь хэд бна вэ?

goyeej

асуух юм байвал асуугаарай тэр дор нь биш ч ямар ч байсан хариу бичнээ :р
манай духовк 250 градус юм байна дээд нь

Deegii (зочин)

sain uu goyo eejee, iim saihan jor helj ugsund bayarllaa. urjigdar manaih gedeg ail goyo eejiin joruudaar amisgalav kkk. ugluu bosood tanii zaasnaar tarag burlee tegsen yaagaad ch yum butelguiteed tarag maani bureldsenguiee,(er n bol bnga burelddeg l dee) tegheer n aartsiig n shuuj avlaa. za tegeed aartsaaraa yu hiih vee gej heseg bodloo, tegeed tanii site-iig uhlaa daa kkk. tegeed ene boov hiih jor ih taalagdaad(eejiihee hiij ugsun booviig bariad amtarhan idej baigaa huugiin 2 huurhun gar bas ih taalagdaad kkk) hiij uzeheer bolloo, dotor n elsen chiherees gadna nuguu aartsaa bas hiisen. Ih goyo bolson shuu. Za tegeed oroi n bas l tanii zaasnii daguu shuusleg kotlet hiilee amt gej yanziin bolson shuu. Za neg ih yum bichchihlee sorry. Dandaaa goyo jor helj ugdug tanidaa mash ih bayarllaa.

goyeej

Дандаа урам хайрладаг чамд бас баярлалаа :р

chuups (зочин)

zurag haragdahguin :(

Зочин

zugeer l baina daa ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)